YWAM Erdenet | YWAM Эрдэнэт, Mongolia
+976 99357745 · ywamerdenet@gmail.comMN · EN
YWAMYWAMETMONGOLIA

2027 оны 1-р сарын 11 · Хос хэлээр явагдах DTS эхлэх хүртэл

0Өдөр
00Цаг
00Минут
00Секунд
Сургалтуудыг үзэхБүртгүүлэх

Манай төвийн тухай

YWAM Эрдэнэт нь Орхон аймгийн Эрдэнэт хотод 1998 онд байгуулагдсан Youth With A Mission-ийн төв юм. Бид дараагийн үеийг Есүс Христийн дагалдагч болгон бэлтгэж, Сайн мэдээг үндэстнүүдэд хүргэхийг зорьдог.

Бидний түүхийг унших →

Бидэнтэй нэгдэхэд бэлэн үү?

Бүртгүүлэх

DTS болон бусад сургалт

  • Эхлэх огноо: 2027 оны 1-р сарын 11
  • Сургалт монгол, англи хэлээр явагдана.
  • Байршил: Эрдэнэт хот, Орхон аймаг
  • DTS-ийн талаар лавлах: +976 89210789, +976 95454027
← DTS болон бусад сургалт

Word By Heart

Бурханы Үгийг зүрх сэтгэлдээ шингээх нь

Библийн түүхийг танин мэдэж, зүрх сэтгэлээсээ хуваалцах ньБиблийн түүхийг айлд хуваалцаж байгаа нь

Word By Heart (WBH) нь Библийн түүхийг гүн ойлгож, зүрх сэтгэлдээ шингээн, Бичээсийн үгсийг үнэн зөвөөр бусдад хүүрнэн хүргэхэд сургадаг YWAM-ийн үйлчлэл юм. Оролцогчид тухайн үйл явдлын нөхцөл байдал, хүмүүсийн харилцаа, хэлсэн үгсийг эргэцүүлэн судалж, Бурханы Үгийг өөрт ойр, утга учиртайгаар хүлээн авахад суралцдаг.

Сургалтын явцад Библийн хэсгийг уншиж, ярилцан, үйл явдлыг төсөөлөн тунгааж, өөрийн хэлээр хүүрнэх дадлага хийдэг. Ингэхдээ Бичээсийн үгсийг хэвээр хадгалж, утгыг нь ойлгон, сонсож буй хүнд ойлгомжтой, амьд байдлаар хүргэхийг эрхэмлэдэг.

WBH сургалтын оролцогчид Библийн үйл явдлыг хүүрнэх дадлагын үеэр

YWAM Эрдэнэтийн Word By Heart үйлчлэл

YWAM Эрдэнэт нь Бурханы Үгийг хайрлан, бусадтай хуваалцахад хүмүүсийг бэлтгэх зорилгоор WBH семинар зохион байгуулдаг.

2025 онд бид гурван өөр газарт WBH семинар зохион байгуулсан.

Эдгээр семинараар дамжуулан оролцогчдод Библийн түүхийг зүрх сэтгэлдээ шингээж, бусдад хүүрнэн хуваалцах арга барилыг зааж, хамтдаа суралцах боломжийг бүрдүүлсэн.

YWAM Эрдэнэтийн Word By Heart семинарын хамт олон

Бидний хүсэл бол хүмүүс Бурханы Үгийг улам гүн танин мэдэж, амьдралдаа хэрэгжүүлэн, гэр бүл, чуулган, эргэн тойрныхоо хүмүүст итгэлтэйгээр хуваалцдаг болоход туслах юм. Ийнхүү Библийн түүхээр дамжуулан Есүсийг танилцуулж, сайн мэдээг олон хүнд хүргэхийг зорьдог.

Холбоо барих
← DTS болон бусад сургалт

Дагалдагч бэлтгэх сургууль — DTS

Бурханыг таньж мэдэх, Түүнийг бусдад таниулахДагалдагч бэлтгэх сургуулийн хамт олон

DTS буюу Discipleship Training School нь Бурхантай харилцах харилцаагаа гүнзгийрүүлж, итгэлдээ өсөж, Есүсийн дагалдагчийн амьдралаар амьдрахад бэлтгэдэг YWAM-ийн суурь сургалт юм.

Сургалт нь ихэвчлэн 5–6 сар үргэлжилдэг бөгөөд хичээлийн болон илгээлтийн гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.

Хичээлийн үе

Бурхан болон Түүний Үгийг илүү гүн таньж мэдэж, сурсан зүйлээ өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхэд төвлөрдөг. Хичээл, Библи судлал, магтаал, залбирал, жижиг бүлгийн ярилцлага болон хамтын амьдралаар дамжуулан суралцаж, зан чанар, харилцаандаа өсөх боломжтой.

Илгээлтийн үе

Суралцагчид багаараа илгээлтэд гарч, сурсан зүйлээ бодитоор хэрэгжүүлдэг. Сайн мэдээг хуваалцаж, нутгийн чуулган, үйлчлэлүүдтэй хамтран ажиллаж, хүмүүст туслан, өөр соёл, орчинд үйлчлэх туршлага хуримтлуулдаг.

DTS нь Есүсийг илүү таньж, Түүнийг дагаж, өөрийн бэлэг авьяас болон Бурханы дуудлагыг танин мэдэхийг хүссэн хүмүүст зориулагдсан. Энэ нь хамтдаа амьдарч, суралцаж, бусдад үйлчлэх замаар итгэлээ амьдралдаа хэрэгжүүлэх цаг юм.

  • Эхлэх огноо: 2027 оны 1-р сарын 11
  • Сургалт монгол, англи хэлээр явагдана.
  • Байршил: Эрдэнэт хот, Орхон аймаг
  • DTS-ийн талаар лавлах: +976 89210789, +976 95454027
Бүртгүүлэх

Бидний түүх

Эрдэнэтээс үндэстнүүд рүү — дараагийн үеийг бэлтгэнэ.

Уулын баялаг, хөдөлмөрч хүмүүсээрээ танигдсан Эрдэнэт хот Монголын Христийн чуулганы өсөлт, илгээлтийн түүхэнд ч онцгой байр суурь эзэлдэг. 1990-ээд оны эхээр өсвөр насны 14 охиноос эхэлсэн итгэгчдийн бүлэг өргөжин, гэрийн чуулганууд бий болж, монгол удирдагчид бэлтгэгдсэн юм. Улмаар Эрдэнэтээс бусад нутаг, ард түмэнд Сайн мэдээ хүргэх ажилчид илгээгдэж, энэ хот илгээлтийг хүлээн авахаас гадна илгээгч хот болон төлөвшсөн.

Энэ түүхийн үргэлжлэл болсон YWAM Эрдэнэт төв 1998 онд байгуулагдсан. Бид дараагийн үеийг Есүс Христийн дагалдагч болгон бэлтгэж, Сайн мэдээг дэлгэрүүлэхэд хязгаарлалттай улс орнууд болон Сайн мэдээ хараахан хүрээгүй ард түмнүүдэд Сайн мэдээ, Библийг хүргэх алсын хараатай.

Бид өнгөрсөн хугацаанд Библи судлал (SBS), илгээлт (SOFM), Библийн зөвлөгөө (FCM), илгээлтийн ажилчдыг халамжлах (MCC) чиглэлийн сургалтуудыг зохион байгуулж ирсэн. 2023 онд үйлчлэлээ дахин эхлүүлж, 2025 онд шинэ байршилд нүүж, Word by Heart сургалтыг анх эхлүүлж, Member Care Course сургалтыг дахин зохион байгуулсан. 2025 онд Word by Heart семинарыг гурван өөр газарт зохион байгуулсан.

Өнөөдөр бид хүүхэд, өсвөр үеийнхнийг итгэлдээ өсөхөд нь дэмжиж, малчин өрхүүдэд хүрч үйлчлэн, Сайн мэдээг дэлгэрүүлэхэд хязгаарлалттай бүс нутагт Библи тарааж, Сайн мэдээг хуваалцаж байна. Бид 2027 онд монгол, англи хэлээр явагдах Дагалдагч бэлтгэх сургууль (DTS) зохион байгуулж, олон чиглэлийн сургалттай University of the Nations (UofN)-ийн цогц сургалтын төв болон хөгжихийг зорьж байна.

Бурханыг таньж, Түүнийг бусдад таниулах энэ үйлчлэлд ажилтан, сайн дурын үйлчлэгч, залбирлын хамтрагчаар нэгдэхийг урьж байна.

YWAM-ын тухай

Youth With A Mission (YWAM) нь 1960 онд эхэлсэн, христийн олон урсгалын итгэгчдийг нэгтгэсэн олон улсын хөдөлгөөн юм. Бид өнөө болон хойч үеийнхэнд Есүсийг таниулж, энэ үйлчлэлд олон хүнийг оролцуулан, Агуу даалгаврыг биелүүлэхэд итгэгчдийг бэлтгэхийг зорьдог.

YWAM-ын үнэт зүйлс нь олон арван жилийн турш Бурханы дууг сонсож, бие биеэ сонсон, хамтран үйлчилсэн туршлагаас төлөвшсөн. Эдгээрийг нэгтгэн тодорхойлох ажлыг Дарлин Каннингем 1985 онд эхлүүлж, 1991 онд олон улсын удирдлагын зөвлөл баталсан.

YWAM-ын үнэт зүйлс

Бидний итгэл үнэмшлийн илэрхийлэл:

МөргөлАриун байдалГэрчлэлЗалбиралНөхөрлөлҮйлчлэлт

Үндсэн үнэт зүйлс

1. Бурханыг мэдэх

Библиэр дамжуулан Бурханы мөн чанар, зан чанарыг таньж, амьдралдаа тусгах.

2. Бурханыг мэдүүлэх

Сайн мэдээ, сургалт, нигүүлслийн үйлчлэлээр Түүнийг нийгмийн бүх салбарт мэдүүлэх.

3. Бурханы дууг сонсох

Шийдвэр бүрдээ Түүний дууг сонсож, залбирч, дуулгавартай байх.

4. Мөргөл ба зуучлалын залбирал

Мөргөл болон бусдын төлөөх залбирлыг өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болгох.

5. Алсын хараатай байх

Бурханаас шинэ алсын хараа хүлээн авч, үйлчлэлийн шинэ арга замыг эрэлхийлж, хэрэгжүүлэх.

6. Залуучуудыг дэмжих

Залуучуудад итгэл хүлээлгэж, сурган бэлтгэж, үйлчлэх боломж олгох. Тэд өнөөдрийн чуулганы нэг хэсэг юм.

7. Төвлөрсөн бус байх

Нийтлэг алсын хараа, итгэл үнэмшил, харилцаагаар нэгдэж, орон нутгийн багууд бие даан хариуцлага хүлээх.

8. Олон үндэстэн, олон урсгалын төлөөллийг нэгтгэх

Үндэстэн, хэл, христийн урсгалуудын олон янз байдлыг хөдөлгөөний давуу тал гэж үзэх.

9. Библид тулгуурласан ертөнцийг үзэх үзэлтэй байх

Амьдралын бүхий л хүрээнд Библийг удирдамж болгож, нийгмийн бүх салбарт үйлчлэх хүмүүсийг бэлтгэх.

10. Багаар ажиллах

Өөр өөр бэлэг авьяастай, олон үеийн хүмүүс хамтран ажиллаж, шийдвэр гарган, хариуцлага хүлээх.

11. Үйлчлэгч манлайлал

Бусдад үйлчлэх амьдралын үлгэр дуурайлаар манлайлах.

12. Эхлээд хэрэгжүүл, дараа нь заа

Зааж буй зүйлээ эхлээд өөрийн амьдралд хэрэгжүүлэх. Зан чанарыг ур чадвараас илүү эрхэмлэх.

13. Харилцаанд төвлөрөх

Ариун байдал, ил тод байдал, даруу занг эрхэмлэж, эрүүл харилцааг төлөвшүүлэх.

14. Хүн бүрийг үнэлэх

Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүн бүр тэгш боломж, шударга ёсыг эдлэх ёстой.

15. Гэр бүлийг үнэлэх

Гэр бүлээрээ Бурханд үйлчилж, гишүүн бүр бэлэг авьяасаараа хувь нэмэр оруулахыг дэмжих.

16. Бурханд найдаж амьдрах

Хэрэгцээг минь хангана гэдэгт Бурханд найдаж, Түүний хүмүүсээр дамжуулан ирэх дэмжлэгийг талархан хүлээн авч, өгөөмөр амьдрах.

17. Зочломтгой байх

Зочид болон тусламж хэрэгтэй хүмүүст зүрх сэтгэл, гэр орон, төвийнхөө үүдийг нээж, өгөөмрөөр үйлчлэх.

18. Үнэнч, хариуцлагатай харилцах

Мэдээллийг үнэн зөв, цаг тухайд нь хүргэж, эрүүл харилцаа, үйлчлэлийн үндсийг бэхжүүлэх.

Эх сурвалж: ywam.org

Хэрхэн оролцох вэ

Нэг долоо хоногоор ч, насан туршдаа ч бидэнтэй хамтран үйлчлэх олон боломж бий.

Сайн дурын ажил

Манай төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоорой.

Багт нэгдэх

Урт хугацааны ажилтан болох.

Залбирах

Манай төв болон үйлчлэлийн төлөө залбираарай.

Бүртгүүлэх

← Бүх үйлчлэл

Teen Ministry

Өсвөрийн үйлчлэлийн хамт олон

YWAM Эрдэнэтийн өсвөрийн үйлчлэл 2023 оны өвөл эхэлсэн. Бид YWAM Улаанбаатарын өсвөрийн үйлчлэлтэй хамтран Өсвөрийн дагалдагч бэлтгэх сургалт буюу TDTC (Teenagers Discipleship Training Course)-ийг анх зохион байгуулсан.

TDTC гэж юу вэ?

TDTC нь өсвөр насныханд Есүсийг таньж, Түүний дагалдагч болон өсөхөд нь туслах сургалт юм. DTS-ийн үндсэн агуулгыг өсвөр насныханд тохируулан, богино хугацаанд заадгаараа онцлогтой.

Сургалтад 13–19 насныхан хамрагдах боломжтой. Үргэлжлэх хугацаа нь тухайн сургалтаас хамааран 7–13 хоног байна.

Сургалтын хөтөлбөр

Сургалтын хугацаанд оролцогчид гар утсаа хураалгаж, ажилтнууд болон бусад суралцагчтай хамт амьдарна. Хамтдаа суралцаж, үйлчилж, өдөр тутмын үүрэг хариуцлагаа хуваалцах нь бие биенээсээ суралцаж, итгэл болон харилцаандаа өсөх боломж болдог. Өдөр тутмын хөтөлбөрт дараах зүйлс багтана:

  • Лекц, хичээл
  • Магтаалын цаг
  • Библи унших цаг
  • Чимээгүй цаг
  • Хөдөлмөрийн цаг — хамтын орчноо цэвэрлэж, арчлах
  • Хөгжих цаг — хөгжим, хэл зэрэг шинэ зүйл сурах
  • Чөлөөт цаг
  • Онцгой цаг
Лекцийн цаг

Удахгүй болно

TDTC 2027

2027 оны 1-р сарын 4–14

13–19 насны өсвөр үеийнхэнд зориулсан дагалдагч бэлтгэх сургалт.

БүртгүүлэхХолбоо барих

Үр жимс

TDTC-д хамрагдсан олон өсвөр насныхан өнөөдөр өөрсдийн чуулгандаа тогтмол үйлчилж, Христийн төлөө амьдарч байна. Сургалтын үеэр эхэлсэн өсөлт, өөрчлөлт тэдний амьдралд үргэлжилсээр байгаа нь бидний хувьд үнэ цэнтэй үр жимс юм.

← Бүх үйлчлэл

Evangelism

Сайн мэдээний үйлчлэл

Христийн хайр, авралын мэдээг айл бүрд хүргэх ньАйлд зочилж, хэвлэмэл болон аудио Библи хуваалцаж байгаа нь

Бид хүн бүр Есүс Христийн хайр, авралын тухай сайн мэдээг сонсох боломжтой байгаасай гэж хүсдэг. Энэ хүсэл, зорилгынхоо дагуу хаалганаас хаалганд, айлаас айлд хүрч, хүмүүстэй уулзан, Библи түгээж, сайн мэдээг хуваалцдаг.

Айл бүр өөрийн түүх, баяр баясал, хэрэгцээ, бэрхшээлтэй. Тиймээс бид уулзсан хүмүүсийнхээ амьдралыг сонсож, тэдний асуулт, үзэл бодлыг хүндэтгэн ярилцахыг эрхэмлэдэг. Библиэр дамжуулан Бурхан хэн болох, биднийг хэрхэн хайрладаг, Есүс Христээр дамжуулан өгсөн аврал, шинэ амьдралын найдварын тухай танилцуулдаг.

Гэр бүлтэй уулзан нөхөрлөж байгаа ньАйлд зочилсон үйлчлэлийн баг

Итгэлийн замд нь хамт алхах

Христийг хүлээн авсан хүмүүсийг нутгийн чуулгантай холбож, итгэгчдийн нөхөрлөлд нэгдэн, Бурханы Үгийг сурч, итгэлээр өсөхөд нь дэмждэг. Чуулган нь тэдний хувьд хамт залбирах, суралцах, амьдралаа хуваалцах сүнслэг гэр бүл болоосой гэж бид хүсдэг.

Харин чуулганд тогтмол хамрагдах боломжгүй хүмүүстэй бид өөрсдөө холбоотой байж, дахин уулзан, Библи судалж, хамт залбирч, дагалдуулалт хийдэг. Тэдэнд итгэлийн талаар төрсөн асуултаа ярилцах, сурсан зүйлээ өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслахыг зорьдог.

Бидний хувьд сайн мэдээний үйлчлэл нь нэг удаагийн уулзалтаас цааш үргэлжлэх харилцаа юм. Хүмүүсийг Христтэй танилцуулж, Түүнийг улам гүн танин мэдэж, итгэлдээ батжин, Есүсийн дагалдагч болон өсөх замд нь хамт алхахыг эрхэмлэдэг.

Энэ үйлчлэлд оролцох
← Бүх үйлчлэл

Member Care

2025 оны 5-р сарын Member Care сургалтын хамт олон
2025 оны 5-р сард зохион байгуулсан Member Care сургалт

Илгээлтийн эзэд болон бүтэн цагийн ажилтнуудыг халамжлах үйлчлэл

Сайн мэдээний төлөө амьдралаа зориулсан хүмүүс өөрсдөө ч хайр, халамж, дэмжлэгээр хүрээлүүлэх хэрэгтэй.

Member Care нь чуулган, сайн мэдээний үйлчлэл болон Христийн байгууллагад бүтэн цагаар ажиллаж буй хүмүүс, илгээлтийн эзэд, тэдний гэр бүлийг халамжлан дэмжих зорилготой. Бид тэднийг Бурхантай харилцах харилцаандаа батжин, сэтгэл санаа, бие махбод, гэр бүлийн хувьд эрүүл байж, дуудлагынхаа дагуу тууштай алхахад нь туслахыг хүсдэг.

YWAM Эрдэнэтийн Member Care сургалт нь өөрийгөө халамжлах, бусдыг анхааралтай сонсож ойлгох, туулсан туршлагаа эргэцүүлэн боловсруулахад суралцах боломжийг олгодог. Ингэснээр оролцогчид өөрт тулгарч буй бэрхшээл, хэрэгцээгээ таньж, шаардлагатай дэмжлэгээ авахын зэрэгцээ бусдыг халамжлах ур чадвараа хөгжүүлдэг.

Member Care сургалтын үеийн нөхөрлөл

Сургалтын үндсэн чиглэл

  • Өөрийгөө халамжлах: Өөрийн хэрэгцээ, хязгаарыг таньж, амралт болон ажлын зохистой хэмнэлийг төлөвшүүлэх.
  • Идэвхтэй сонсох: Бусдын яриаг анхааралтай сонсож, мэдрэмж, туулсан туршлагыг нь ойлгоход суралцах.
  • Туулсан туршлагаа боловсруулах: Илгээлт болон өдөр тутмын үйлчлэлийн үеийн баяр баясал, бэрхшээл, сэтгэлд үлдсэн зүйлсээ ярилцаж, эргэцүүлэн дүгнэх.

Бид илгээлтийн эзэд болон бүтэн цагийн ажилтнуудыг ачаагаа ганцаараа үүрэлгүй, харилцан халамжилж, бие биеэ түшдэг хамт олны дунд байгаасай гэж хүсдэг. Тэднийг сонсож, урамшуулан, гэр бүлийнх нь хамт халамжилж, Бурханы дуудлагад итгэлтэйгээр үргэлжлүүлэн алхахад нь дэмжих нь энэхүү үйлчлэлийн зүрх юм.

Энэ үйлчлэлд оролцох
← Бүх үйлчлэл

Team Hosting

Илгээлтийн багтай хамтран үйлчлэх — Team Hosting

Өөр өөр бэлэг авьяас, нэг зорилгоYWAM Эрдэнэтэд ирсэн илгээлтийн багийн хамт олон

YWAM Эрдэнэт нь дотоодын болон гадаадын илгээлтийн багуудтай хамтран, сайн мэдээг түгээж, нутгийн чуулган болон орон нутгийн хүмүүст үйлчлэх боломжийг бүрдүүлдэг. Бид баг бүрийн зорилго, хүсэж буй үйлчлэлийн чиглэл, гишүүдийн бэлэг авьяас, ур чадварыг харгалзан, орон нутгийн хэрэгцээнд нийцсэн хөтөлбөрийг хамтдаа төлөвлөдөг.

Бэлэг авьяасаараа үйлчлэх боломж

Баг бүр бусадтай хуваалцах онцгой зүйлтэй. Хөгжим, урлаг, заах ур чадвар, хүүхэд болон өсвөр үеийнхэнтэй ажиллах сонирхол, эсвэл практик ажилд туслах чадвар гээд хүн бүрийн оролцоо үнэ цэнтэй. Бид эдгээр бэлэг авьяасыг тохирох үйлчлэлтэй холбож, багийн гишүүдийг өөрсдийн чадвараар хувь нэмэр оруулахад нь дэмждэг.

Хамтын үйлчлэлийн хөтөлбөрт айлаар зочлон сайн мэдээ хуваалцах, Библи түгээх, малчин айлуудад хүрч ажил хөдөлмөрт нь туслах, хүүхэд, өсвөр үе, залуучуудад зориулсан хөтөлбөр зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг багтааж болно. Хөтөлбөрийн агуулгыг багийн боломж, орон нутгийн хэрэгцээ, тухайн үеийн нөхцөлд тохируулан боловсруулдаг.

Илгээлтийн баг малчин айлд зочилж байгаа ньИлгээлтийн баг гэр бүлтэй уулзсан нь

Хамтдаа суралцаж, хамтдаа үйлчлэх нь

Илгээлтийн аялал нь Монголын соёл, ахуй амьдралтай танилцаж, нутгийн хүмүүсийн түүхийг сонсон, Бурхан тэдний дунд хэрхэн ажиллаж байгааг олж харах боломж юм. Бид ирсэн багуудтай харилцан суралцаж, залбирч, нэг зорилгын төлөө хамтран үйлчлэхийг эрхэмлэдэг.

Багийн үйлчлэл дууссаны дараа ч уулзсан хүмүүс, эхлүүлсэн харилцаа нь орон нутгийн үйлчлэлтэй холбогдон үргэлжлэхэд анхаардаг. Ийнхүү богино хугацааны илгээлтээр дамжуулан урт хугацаанд үргэлжлэх нөхөрлөл, хамтын ажиллагааны суурийг тавихыг зорьдог.

Та өөрийн багийн хамт Эрдэнэтэд үйлчлэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Багийнхаа зорилго, бэлэг авьяас, боломжит хугацааг хуваалцаж, хамтын үйлчлэлээ хамтдаа төлөвлөе.

Холбоо барих

Энэ үйлчлэлд оролцох
← Бүх үйлчлэл

Nomad Ministry

Нүүдэлчдийн үйлчлэл — YWAM Nomads Ministry

Нүүдэлчин ахуйд ойр байж, Христийн хайрыг хуваалцах ньМалчин айлын хот, гэрүүд болон морьтой хүмүүс

Монголын малчин айлууд байгаль, цаг улирлын хэмнэлд зохицон, мал сүргээ даган нүүдэллэж, өв уламжлалаа хадгалан амьдардаг. Өргөн уудам нутагт, хот суурингаас алс амьдардаг эдгээр гэр бүлд хүрч, сайн мэдээг хуваалцах нь манай үйлчлэлийн зорилго юм.

Бид малчин айлуудаар зочилж, тэдэнтэй танилцан нөхөрлөж, өдөр тутмын ажил хөдөлмөрт нь тусалдаг. Хамтдаа өнгөрүүлэх энэ цаг нь тэдний амьдралыг ойлгож, хэрэгцээг нь сонсон, Христийн хайрыг үг болон үйлдлээрээ илэрхийлэх боломж болдог.

Малчин айлын хүүхэд өдөр тутмын ажилд оролцож байгаа ньМалчин айлын өдөр тутмын амьдрал

Бид сайн мэдээг хуваалцаж, хэвлэмэл болон аудио Библи түгээхийн зэрэгцээ сайн мэдээний хөтөлбөр зохион байгуулдаг. Мөн Бурханыг илүү таньж мэдэхийг хүссэн хүмүүстэй Библи судалж, итгэлээр өсөхөд нь туслан, дагалдуулдаг.

Бидний харилцаа нэг удаагийн уулзалтаар дуусдаггүй. Очсон айлуудтайгаа холбоотой байж, дахин зочлон, хамт залбирч, амьдралынх нь баяр баясал, бэрхшээлийг хуваалцахыг эрхэмлэдэг. Ийнхүү удаан хугацааны нөхөрлөлөөр дамжуулан малчин гэр бүлүүдийн дунд итгэл, найдвар, хайрын үрийг тарихыг зорьдог.

Энэ үйлчлэлд оролцох
← Багийн танилцуулга

Алтансүх У.

Ажилтан

  • 22 настай · Улаанбаатараас
  • 2026 оны 9-р сарын 29-нөөс ажилтнаар үйлчилж байна

Түүх

Би буддын шашинтай гэр бүлд төрж өссөн. 15 настайдаа Бурханд итгэж эхэлсэн бол 17 настайдаа Есүсийг зүрх сэтгэлдээ хүлээн авч, бүх амьдралаа Түүнд зориулан амьдрахаар шийдсэн. Энэ шийдвэр миний амьдралын чиглэл, зорилгыг тодорхойлж, Бурханыг таньж мэдэн, бусдад Түүнийг таниулах замын эхлэл болсон юм.

2022–2023 онд YWAM Улаанбаатарын Дагалдагч бэлтгэх сургуульд (DTS) суралцаж, 2023 оны намар DBS сургалтаар Бурханы Үгийг үргэлжлүүлэн судалсан. Суралцсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж, бусадтай хуваалцах хүсэл маань намайг үйлчлэлд улам хөтөлсөн.

2022 оноос хойш YWAM-ийн өсвөрийн үйлчлэлд тасралтгүй оролцож, 2024 онд iDTS-д үйлчилсэн. Өсвөр үеийнхэн Есүсийг өөрсдөө таньж мэдэн, итгэлдээ батжин, Түүний дагалдагч болон өсөхөд нь хамт алхахыг хүсдэг.

2026 оны 9-р сарын 29-нд YWAM Эрдэнэтийн бүтэн цагийн ажилтан болсон. Одоо өсвөрийн болон медиа үйлчлэлийг хариуцан үйлчилж байна. Бүтээлч контент, харилцаа, хамтын амьдралаар дамжуулан өсвөр үеийнхэнд хүрч, Бурханы хайр, үнэнийг хуваалцахыг зорьдог.

Залбирлын хүсэлт

  • Сар бүр залбирал болон санхүүгээр тогтмол дэмжих хамтрагчидтай болох.
  • Гэр бүлийнхний минь хамгаалалт, Есүст итгэх итгэлийн төлөө.

Үйлчлэл

YWAM Эрдэнэтийн өсвөрийн болон медиа үйлчлэлийг хариуцан, бүтэн цагийн ажилтнаар үйлчилж байна.

Надтай холбогдох

88240408
Instagram: @agikhn

← Багийн танилцуулга

Цэнджав Э.

Ажилтан

  • 25 настай
  • 2019 оноос бүтэн цагийн ажилтнаар үйлчилж байна

Түүх

Tseku нь 11 настайдаа сайн мэдээ сонсож, Есүст итгэсэн. 17 настайдаа Есүсийг бүх амьдралаараа дагах шийдвэр гарган YWAM-д нэгдэж, 2019 оноос хойш бүтэн цагаар үйлчилж байна. Тэрээр Бурханы Үгийг судлах, заах, бүх үндэстэнд түгээх хүсэлтэй.

Залбирлын хүсэлт

  • Бурханы хүсэл, зүрх сэтгэлийг мэдэрч ойлгон, бусдад дамжуулж чаддаг дагалдагч байх.
  • Бурханы хүч чадал, мэргэн ухаанаар дүүрэн байх.

Үйлчлэл

DTS-ийн удирдагч, бүтэн цагийн ажилтнаар үйлчилдэг. Мөн өөрийн чуулганы өсвөрийн үйлчлэлийг удирддаг.

← Багийн танилцуулга

Ариунгэрэл Ч.

Ажилтан

  • 1987 онд төрсөн
  • 2020 оноос YWAM Эрдэнэтэд үйлчилж байна

Түүх

Ариунгэрэл нь 2019 оны 1-р сарын 4-нд YWAM Дарханы Caleb DTC сургалтад суралцаж байхдаа Христийг хүлээн авсан. Улмаар 2019 оны 9-р сард Дагалдагч бэлтгэх сургуульд (DTS) суралцсан. 2020 оноос YWAM Эрдэнэтэд үйлчилж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл үйлчилсээр байна. Тэрээр 1987 онд төрсөн.

Залбирлын хүсэлт

  • Гэр бүлээрээ итгэлдээ өсөж, үр жимстэй амьдрахын төлөө. Ялангуяа нөхрийн минь итгэл Эзэнд бат суурилахын төлөө.
  • Хууль, эрх зүйн чиглэлээр суралцах охин минь сайн их сургууль сонгож, тэтгэлэг авахын төлөө.
  • Өглөөний залбиралд олон хүн нэгдэж, хот, улс, үндэстэн маань өглөө бүр итгэлтэйгээр босон Эзэнийг эрэлхийлдэг хүмүүсээр дүүрэхийн төлөө.
  • Манай гэр бүлийн гурван гишүүний эрүүл мэндийн төлөө.
← Багийн танилцуулга

Мөнхөө Ц.

YWAM Эрдэнэтийн удирдагч

  • 1994 онд, 22 настайдаа Христийг хүлээн авсан
  • 2003 оноос YWAM-д үйлчилж байна

Түүх

Мөнхөө нь 1994 онд Христийг анх таньж мэдэн, 22 настайдаа Түүнийг хүлээн авсан. 1997 онд ОХУ-ын Абакан хотын Библийн сургуульд суралцаж, 2003 онд Дагалдагч бэлтгэх сургууль (DTS)-ийг дүүргэсэн. Тэр цагаас хойш YWAM-д тууштай үйлчилсээр ирсэн бөгөөд одоо YWAM Эрдэнэтийн удирдагчаар үйлчилж байна.

Үйлчлэл

YWAM Эрдэнэтийн удирдагчаар үйлчилж байна.

← Багийн танилцуулга

Дөлгөөн Х.

Ажилтан

  • 22 настай
  • 2024 оны 9-р сараас YWAM Эрдэнэтэд бүтэн цагаар үйлчилж байна

Түүх

Duk нь 2023 онд YWAM Баянхонгорын Дагалдагч бэлтгэх сургууль (DTS)-д суралцаж төгссөн. Төгссөнийхөө дараа YWAM Cebu-д Word By Heart (WBH) сургалтад үргэлжлүүлэн суралцаж, мөн нэг жил ажилтнаар үйлчилсэн. 2024 оны 9-р сараас хойш YWAM Эрдэнэтэд бүтэн цагийн ажилтнаар үйлчилж байна.

Залбирлын хүсэлт

  • Тогтмол дэмжих дэмжигчидтэй болох.
  • Гэр бүлийн эрүүл мэндийн төлөө.
← Багийн танилцуулга

Түмэнсайхан Б.

Ажилтан

  • 22 настай
  • 2 жил үйлчилсэн

Миний гэрчлэл — Бурханы дуудлага ба миний амьдралын замнал

Сайн байна уу? Намайг Болдбаатарын Түмэнсайхан гэдэг. Би 2004 оны 9-р сарын 8-нд Баянхонгор аймагт төрж, өссөн.

Би багаасаа сүмийн цуглаанд явдаг байсан ч тухайн үедээ Бурханд үнэн сэтгэлээсээ итгэж, Түүнийг хувийн амьдралдаа таньж мэдээгүй байлаа. Харин 2019 онд анх удаа G12 сургалтад сууснаар Эзэнд итгэх жинхэнэ итгэл гэж юу болохыг ойлгож эхэлсэн. Тэр үеэс хойш би илүү тууштай залбирч, Бурхантай илүү ойр дотно харилцаатай болохыг хүсэж, Түүнийг танин мэдэх замналаа эхлүүлсэн юм.

2023 онд би нэгэн байгууллагад ажиллаж байсан. Тухайн газрын удирдлагууд намайг тэндээ насан туршдаа ажиллаж, ирээдүйд байр, машинтай болоод тогтвортой амьдрахыг санал болгон нэлээд ятгадаг байлаа. Тэдний хэлсэн үгс намайг амьдралынхаа зорилго, ирээдүйн талаар гүнзгий бодоход хүргэсэн юм.

Би өөрөөсөө болон Бурханаас: “Бурхан минь, би насан туршдаа зөвхөн ийм амьдралаар амьдрах гэж төрсөн юм гэж үү? Энэ үнэхээр Таны надад зориулсан хувь тавилан мөн үү?” хэмээн асууж байлаа.

Тэр үед би Бурханы талаар илүү гүнзгий бодож, Түүнийг үнэхээр таньж мэдэн, надад зориулсан зорилго, дуудлагыг нь ойлгох хэрэгтэйгээ ухамсарласан. Ингээд би амьдралаа Бурханд илүү бүрэн зориулж, Түүнийг таньж мэдэн, надад зориулсан замыг нь ойлгохоор шийдсэн юм. Энэ шийдвэр миний амьдралд Бурхан руу эргэх, Түүний хүслийг эрэлхийлэх чухал эргэлтийн цэг болсон.

Үүний дараа 2023 оны 3-р сард би Дагалдагч бэлтгэх сургуульд (DTS) суралцаж, Эзэнийг өмнөхөөсөө илүү гүнзгий таньж мэдсэн. Тэр хугацаанд миний итгэл өсөж, Бурхантай харилцах харилцаа маань улам бэхэжсэн юм.

2024 онд өөр ажил хийж байх хугацаандаа би Бурханаас YWAM-д бүтэн цагаар үйлчлэх дуудлага хүлээн авсан. Би энэ дуудлагад дуулгавартайгаар хариулж, одоо YWAM-д хоёр дахь жилдээ бүтэн цагаар үйлчилж байна.

Миний хувьд энэ замнал бол зүгээр нэг ажил мэргэжлийн сонголт биш, харин Бурханыг илүү гүнзгий таньж мэдэн, Түүний надад зориулсан зорилго, дуудлагын дагуу амьдрах хүсэлтэй холбоотой юм. Цаашид ч би Бурхантай ойр дотно харилцаатай байж, Түүний хүслийг эрэлхийлэн, надад даатгасан үйлчлэлээр нь дамжуулан Түүнд үнэнчээр үйлчлэхийг хүсдэг.

Залбирлын хүсэлт

1. Бурхантай харилцах харилцаа

Ямар ч үйлчлэл, хийж буй ажлаас илүүтэйгээр Бурхантай хамт өнгөрүүлэх цагаа нэн тэргүүнд тавьж, Түүнтэй улам ойр дотно харилцаатай болохын төлөө залбирч өгөөрэй. Эзэний хүсдэг үр жимсийг ургуулж, Есүсийн дагалдагч болон өсөж хөгжихийг хүсэж байна.

2. 2027 онд LTS сургалтад суралцах

2027 оны 5-р сард эхлэх Удирдлагын сургалт (Leadership Training School буюу LTS)-д хамрагдахыг хүсэж байна. Энэхүү сургалт Камбож улсын Баттамбанг, Тайланд улсын Чианг Май хотод зохион байгуулагдана. Сургалтын төлбөр болон хоёр талын нислэгийн зардал хангагдахын төлөө залбирч өгөөрэй. Шаардлагатай нийт дүн одоогоор тодорхой болоогүй байна.

3. Сар бүрийн санхүүгийн дэмжлэг

Сар бүр 20,000₮-өөр тогтмол дэмжих 20 хамтрагчтай болохын төлөө залбирч байна. Одоогоор гурван хүн дэмжиж эхэлсэнд Бурханд талархаж байна! Үлдсэн 17 хамтрагчийн төлөө хамт залбирч, боломжтой бол тэдний нэг болж надтай хамтран үйлчлэхийг урьж байна.

Холбоо барих

DTS-ийн лавлах

+976 89210789

+976 95454027

Facebook хуудас

YWAM Erdenet Mongolia

Facebook дээр үзэх →

Байршил

Эрдэнэт хот, Орхон аймаг, Монгол

Google Maps дээр нээх →